Шахмал аргалын тухай

Шахмал аргал бүтээгдэхүүнд агуулагддаг эндотоксин хэмээх бодис нь харшил өвчнөөс хамгаалах, сэргийлэх онцгой үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий дахины эрдэмтэн судлаачид буюу өөр, өөр улсын эрдэмтэд өөр, өөр судалгаагаар тогтоосон байдгийг та бүхэн хэдийн мэддэг болсон байх.

BiM

Энэ төрлийн судалгааг анх эхлүүлэн батласан эрдэмтэд бол Австрийн Зальцбургийн их сургуулийн эрдэмтэд байсан ба тэдний ололтыг үндэслэн 200 гаруй их сургуулийн 1000 орчим эрдэмтэн судлаачид энэ төрлийн судалгаан дээр ажиллан батлагдсан бүтээл хэвлүүлжээ. Мэдлэг боловсрол даяаршсан өнөө цаг үед дурын иргэн дээрх пабликейшнүүдтэй онлайнаар танилцах боломжтой юм.

BiM

Мөн тухайлбал шахмал аргал бүтээгдэхүүн буюу биомасс түлш шатах урвалд ороход эндотоксин тухайн орчинд буюу тасалгаанд тархдаг болохыг Шотландын Абердины их сургуулийн эрдэмтэн Шион Семпл, АНУ-ын Ловагийн их сургуулийн эрдэмтэд болох Петер С.Дорне, Нервана Метвали, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын эрдэмтэн Эйнтони Л.Костелло нарын хамтран ажилласан судалгааны үр дүнгээр баталгаажуулан тогтоосон байдаг билээ. Та дээрх судалгааны үр дүнтэй онлайнаар танилцаж болох ба нарийн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

BiM

Ямарч зүйл хэмжээ хязгаараас хэтэрвэл хор болдогийг анхааран та бүхэн зохист хэмжээтэй, баталгаат бүтээгдэхүүн болох шахмал аргалыг хэрэглэхдээ утааг нь тамхи, янжуур адил цаас ороон сорж амьсгалахгүй байхыг анхааруулж байна. Зөвхөн тасалгаанд нэг удаад, нэг шахмалыг уугиулан өдөрт 3 болон түүнээс ихгүй удаа хэрэглэх нь зүй зохистой хэрэглээ юм.

BiM

Хэрвээ таны харшил хэдийн хүнд хэлбэрт шилжиж амьсгал боогдох, бачуурах, амьсгалын дутмагшилд орох шинж тэмдэг илэрч байгаа бол эмнэлгийн байгууллагад хандаж гуурсан хоолой тэлэх болон бусад шаардлагатай эмчилгээг хийлгэх хэрэгтэй ба танд шахмал аргал тус болж чадахгүй бөгөөд харшлын эм, тариа ч амьсгалын бачууралтыг тавиулж чадахгүй гэдгийг анхаарна уу!

 

BiM

Мөн шахмал аргал бүтээгдэхүүн нь биологийн асар идэвхитэй эм, тарилга биш тул нэг өдөр хэрэглээд л таныг маргааш нь л цоо эрүүл, огтхон ч харшилгүй болгох баталгаа болохгүй юм. Хүн, хүний биеийн онцлог, амьдралын хэв маяг, мэдрэгшил гээд олон хүчин зүйлсээс шалтгаалж эндотоксины хамгаалан сэргийлэх үүрэг гүйцэтгэх хугацаа харилцан адилгүй юм.
Тогтмол хугацаатай байнга хэрэглэдэг хэрэглэгчид маань илүү их үр дүнд хүрч байгааг онцлоё.